Saturday, June 6, 2009

Робинзон Крузо аятай...


Хэхэ, арай ч сүртэй гарчиг тавьчихвуудаа. Гэхдээ бүтэн өдөржин тог тасраад түүн шиг байдалд орох дөхлөө. Өглөөхөн босоод, зурагтаар Саша барон Коэн Эминэмийг яаж дамшигласныг хараад сууж байтал хавь ойрын байрнуудын цахилгаан хамагдаж тасраад сүйд болов.
Нээрэн нөхөр Борат Эминэмийг ч дэндүүлсэн байналээ. За за тэр ч яах вэ, тэгээд тасарсан тогийг өдрийн турш л үгүйлж суув. Эхлээд ч яахав удахгүй ирнэ гэсэн найдвартай хүлээгээд л байлаа. Нэг цаг өнгөрлөө, хоёр, гурван цаг өнгөрлөө, залхаж эхлэхгүй хаачхав. Тог байхгүй болохоор бүх юм байхгүй /зурагт, компьютер гээд зугаацаж болох бүх зүйл/, хийх юмаа олж ядаад ёстой нөгөө дутуу алагдсан шавьж шиг тарчлахгүй юу. Дайран дээр давс гэгчээр тэнгэр хангайн муухайг хэлэх үү. Муухай цаг агаартай өдөр гарах дургүйг хэлэх үү. Надад шоолуулж шоглуулж байх муу заяанд төрсөн үйлийн үртэй шар найзын маань өгсөн /муу ша(а)р ч ухамсраараа өгөх шинжгүй л байсан л даа гэхдээ/ "Бүшидо" байгаагүй бол ч "өвлийг давахгүй" шинжтэй байлаа шүү. Тэгээд бодож л суулаа: Багадаа интернэт компьютер, эфээм радиогүй болоод л байсан даг. Техник хөгжиж, хөдөлмөр хөнгөвчлөгдөхийн хэрээр хүмүүс бид муу зан сураад байнаадаа гэж. Муу даа, муу...

2 сэтгэгдэлтэй:

tomoroo said...

Neeree muudaa muu.muu zan surna gedeg bhaa te.sharhuu gedeg chine hensen bilee minii bodoj bgaa "niigmiin hongor" monuu

PUZL said...

Хэлээд юүхэв, ямар сайн байгаа аж. "Муу зан сурна" гэдэг. Чиний бодож байгаа шархүү мөн байхаа хэхэ. Харин түүнийг яагаад "нийгмийн хонгор" гээд цоллоодохвоо чи минь?

Сэтгэгдлээ бичих