Wednesday, December 30, 2009

Байгаль эх - хойд эх шиг аашлаад буюу амь тавьсан ангаахайнуудын гэгээн дурсгалд:

Энэ бурхан нээрэн аюулын шогч, шооч нөхөр дөг өө. Яагаад зарим нэг "монгол" нөхрийг шар царайтай мөртлөө ногоон нүдтэй, тэгснээ бас болоогүй буржгар үстэй "бүтээдэг" байна аа? За яахав, гавлынх нь гадрыг ингэж гурилддаг юм байж гэхэд гавлан дотор нь гайгүй юм шигтгэчихгүй дээ - их, бага болон завсрын тархигүй, зүгээр л "өнчин" тархитай нь үйлдчихдэг энэ бурхан нээрэн... Гүйээ тэгээд тийм нөхрийг заавал надтай найзлуулахаар төлөвлөж, төсөвлөж л байдаг энэ бурах-н нээрэн...

Өө халаг гэж, бичлэгийн гарчигтай огт огтлолцохгүй зүйл бичсэн байна би. Одоо жинхнээсээ эхэлье /эсвэл "эхлэе" гэж бичих нь зөв үү?/

Би танин мэдэхүй - байгаль орчны тухай нэвтрүүлэгт туйлын дуртай, тэгсэн хэрнээ их өрөвч нинжин сэтгэлтэй хүн л дээ. Танин мэдэхүйн нэвтрүүлэгт дуртай & өрөвчхөн хүн "бүтээж" л байдаг энэ бурхан нээрэн... Тэгээд тийм нэвтрүүлэг үзэх тоолондоо "хөөрхий янзгыг идэж л байдаг энэ арслан ёстой хөгийн эр юм даа", "энэрэнгүй бурхан энэ матрыг яагаад өвсөн тэжээлтэй болгож бүтээгээгүй юм бол?" гэх мэт хэрээс хэтэрсэн бодол бодоод байдаг юм аа. Тэгсэн сая, Хөхөөний тухай нэвтрүүлэг үзэв ээ чи минь. "Хөхөө гэрлэх дөхлөө" гээд л хөл алдацгаагаад байсан аль вэ?! Энэ муу хөхөө чинь гэрлэлтийн баталгаа - гаргасан өндгөө өөрөө дарах нь бүү хэл, оршин суух орон байраа ч өөрөө урлачихдаггүй унхиагүй цус байх чинь билээ. Өөдгүй золигийн өдөөсөн хэргийг өсөхөөс нааш сонсож ирсэн чиг, өөрийн нүдээрээ хараад үзэн ядах сэтгэл эрхгүй төрөв. Бүр төрөлхийн алуурчин араншинтай ийм амьтныг өдий болтол үзэж мэдэрсэнгүй явлаа. /Sharon Stone-ий тоглосон "Basic Instinct" киног эс тооцвол.../ Гаргасан өндгөө харь элгийн шувууны үүрэнд орхиж л байдаг, өнөөх нь өндгийг нь алаг үзэлгүй дарж л байдаг. Энэ шувууд нээрэн... Тэгтэл төрлөө олсон хөхөө хүү, "төрсөн бус" ах дүү нараа нядааж, хядаж л байдаг, бүр нэг хүний үнэргүй этгээд /шувуунд юуных нь хүний үнэр байх вэ гэж үү?/ гэхдээ л өргөж авсан хүүхэд чинь өөрийн чинь төрсөн хүүхдүүдийг тагтан дээрээс түлхэж бяцлаад байвал ямар байх вэ? Хамгийн өрөвдөлтэй нь хамаг байдаг /ядаж л тэр жилийнхээ/ үр удмаа алдсан нөхөд "алуурчин этгээд"-ийг хооллож ундалсаар л байх... Энэ шувууд нээрэн... Уншигч авхайн бодлыг таахуй: "Энэ чинь байгалийн жам, байгалийн зохилдлого" гэж байх шив. Тэрийг чинь би мэддэгээ мэдчихээд, "байгаль эх"-н хойд эх шиг араншинг "бодохоор л гомдоод байх юм даа".

4 сэтгэгдэлтэй:

Бүсгүй said...

Хм нээрээ яасан шувууны үнэргүй хог вэ тээ

PUZL said...

Аа тэр юу л даа... Íөгөө... Юу... Çа за мэдэхгүй ээ, үнэртэж үзчихээд дараа хэлэмз :)

Бүсгүй said...

Aз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Шинэ оны мэнд!!!

PUZL said...

Bayarlalaa tand, oort tani ch bas ajliin amjilt, amidraliin bayar baysal buhniig husen yuruuy!!!

Сэтгэгдлээ бичих