Thursday, December 31, 2009

Бусдаас юугаараа дутхав гээд шинэ жилийн бичлэг шиг юм бичсэн минь /мэдэж байна аа, аймар тэнэг гарчигтай/

Огторгуй тэнгэрээс мөнгөн цасан будран бутран буухуй
Оргилуун дарсны бахдам амт уруул гижигдэн баясуулна
Он солигдох торгон агшныг мөч тоолон хүлээхүй
Одтой насны дэврүүн сэтгэлд өвөл цаг даанч дулаахан.
Хичнээн ч жилийн өмнө юм бэ дээ, ийм нэг 4 мөрт зохиож байжээ, би. Яасан ч тэнэг байж вэ, "мөнгөн цас", "торгон агшин" ч гэх шиг :) Үгүй ээ ер нь тэгээд өнгөрсөн цаг дээр ярьж, өмнөх үе рүүгээ бухалтгүй одоо ч гэсэн бахь байдгаараа дөө. Хүн амьтантай хэл амаа аятайхан ололцоно гэж үгүй. Уг нь хүмүүс намайг их тоодог ч юм уу, элдвийн юм асуух юм л даа, чааваас. Даанч наад маанагийнх нь хариулж байгаа гэж хэрэг байхгүй. Жишээ нь: "Ажлын бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх боломжтой вэ?" гэмэгц нь "Ажлаа улам сайн хийж л нэмэгдүүлдэг байх даа" гэх буюу "Монголын эмэгтэйчүүд ямар байх ёстой вэ?" гэсэн асуултын хариуд "Монголын эмэгтэйчүүд - эрэгтэй биш байх ёстой" гэж эргүүтнэ. Сая хүртэл яав? "Ирэх ондоо элэг бүтэн байгаарай" гэсэн утгатай найзынхаа баярын мэндчилгээний хариуд "Элгээ бүтэн байлга гэдэг чинь битгий архи уу гэсэн үг үү?!" хэмээн омогдон асуусан гэж байгаа. Энэ жил ч заслыг олохоосоо өнгөрлөө. Ирж буй шинэ ондоо л харин төрөл арилжиж ухаалаг, царайлаг, баян эр болохоос.

14 сэтгэгдэлтэй:

Bambagar said...

Hi, shine onii mend ! chinii bichleguud dajguin bnaa gohshoon. Orj irj unshij baiya

PUZL said...

Tegeerei ho. Gehdee bainaa, orj irehdee gutlaa sain archij... aa ingeed tenegleed haduurchdiimaa bi. Gesnees chamd bas shine onii mend hurgey zaluuhnaa.

Бүсгүй said...

Ёстой тэнэг хог юм аа чи :P Шинэ оны мэнд хүргэе!

PUZL said...

Юу үнэн - тэр үнээн гээд нэг их маадгар царайлсан чинь энэ чинь магтаал биш байсан байнашдээ.
Шал балай юм, хэ хэ. Өөрт чинь бас шинэ оны мэнд хүргэе ээ.

domgiin shuwuu said...

za uhaalag bas bayan bolj boloh l yum... yaj tsarailag boloh gj bgan be? arai zasal masal hiilgeh gj bgan bish bizde...

PUZL said...

Нүүдлийн шувуу-д: Харин ээ хө. Засал хийлгэвэл нээрэн үр дүнд хүрэх болов уу? Лам дээр очиж байгаад, засал хийлгэж, гүрэм дором уншуулдым бил үү, "лам багш ээ, намайг царайлаг болгоод өг" гээд.

domgiin shuwuu said...

bi ch ug ni mes zasal yariad l bgan shd, gehdee yumiig yaj medhew ter lam deeree ochood uzehuu? td bolj bwal tsaad uhaantai nzdaa ch gsn helul yaasiin be ho? hehe... chi odoo hunii neriig heden yanzaar bicheed bga yum be? eserguutsej bna eserguutsej bna.....

PUZL said...

Далавчгүй шувуу-д: Нэр яасан яасан гэнэ ий? Гэснээс чиний наад "санаа-ч-алга" чинь ер газар авахгүй эд байна аа. Очиж очиж лам нараар мэс засал хийлгэж, нүүрээрээ тоглуулахдаа тулаагүй шүү. Муухай ч гэсэн царай минь, муйхар ч гэсэн яриа минь, яадаг юм зүгээр.

tomoroo said...

"hunii ner"-g genuu? ene yasan sonin nertei hunbe haha..eserguutseed olsgolon zarla yag naanaa

PUZL said...

Төмөрөө-д: Шувууны нэртэй "хүн" гэж үү? Индианчууд тийм нэртэй байсан гэсэн, "Анчин бүргэд", "Зоригт шонхор" гэх мэт. Харин монголчууд үр хүүхэддээ биш, үүдэн дэх нохойндоо л шувууны нэр хайрлаж байсан байгаа юм. "Хойлоог!", "Харцаага!" гээд нохойгоо дууддаг даа, манай малчин ард.

domgiin shuwuu said...

za nogoo 2 chen niilj bgad dairah sanaatai yu? niilee niilee teglee gd barj idehku za... er ni yunii ch nerte bsan yadiin. ug hun ni l hunii deed bwal bolo busu?

PUZL said...

Хүн шувуу-д /"хүн аалз" гэдэг шиг сүржин нэр болж байна шүү, халаг гэж/: Хувхай барам чинь халамцуу байсымуу даа? Агсамнаж, аархаж байгаад гарсан байх чинь вэ. Шувуу шиг "хүний дээр" дэвж байхын тулд ийм нэр сонгосон юм аа даа, сүүлийн өгүүлбэрээс чинь харахад. Ингээд л чи хүүхдээрээ шүү. Харин тэр "юуны ч нэртэй байсан яадын" гэдэг чинь ер нь зөв. "Монгол хүний нэрсийн товчоо" ч билүү, багадаа үзэж байсан нэг номон дээр минь "Манай Эх Орны Нэг Өдөр" гэдэг нэр бүртгэгдсэн байсныг огт мартдаггүй юм.

tomoroo said...

"Manai Angiin Neg Ohin" mash unduutsaj bihijeedee yanz ni

PUZL said...

Төмөрөөд: Тоотой хэдэн найз нарын маань нэг толгой холбон өгүүлжээ, түүнчлэн.

Сэтгэгдлээ бичих