Friday, January 8, 2010

Тойм

Өнгөрсөн оноо дүгнэж бичих бодол өгөр толгойд минь одоо л орж ирдэг байна шүү. Өгөршиж өвгөрсөөр үгүй болдог нь өнгөт орчлонгийн жам дагуу юм даг уу?
Өнгөрөгч 2009 он бол айхтар хямралын жил байлаа. Эргэх дэлхийг донсолгосон эдийн засгийн хямралыг биш, эцэнхий намайг тарчлаасан сэтгэл санааны хийгээд ходоодны хямралын тухай өгүүлж байна энд. Энэ хоёрын эхнийх нь их архидалтын шалтгаан болсон бол, удаах нь их архидалтын үр дагавар болж илэрсэн билээ.
За ингээд гүйцэх шив. Одоо харин орчин цаг хийгээд, ойрын ирээдүйнхээ талаар хуучилъя. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч, энэ онд тоймгүй баяжих совин надад төрөөд байгаа. Гижиг хүргэсэн энэ бодлынхоо шалтгаар гэнэ гэнэхэн ганцаараа хөхөрдөг болоод байгаа /Хөхрөх - мэдээж инээх, мишээх гэсэн утгаар хэрэглэсэн. Тэрнээс бус надад өөрийгөө хөх няц болгох ямар ч шалтгаан байхгүй/
Ер нь би аль эрт баяжчих байсан юм аа. Хэрвээ мөрөөдлөө хөөсөн бол шүү дээ. Мөрөөдлөө л хөөдөг байсан юм. "Дахиж ирэхгүйгээр цаашаа тонил!" гэж хөөчихөөд, өөр зам сонгосон бол өдийд хөлжчихсөн байх байлаа.
Аа бас энэ жил эрүүл мэнддээ онцгой анхаарна. Саяхан даа, хэнээс ч билээ "биеэ чагнаархдаг хүн элдэв өвчнөөс урьдчилан сэргийлж, урт насалж чаддаг" гэж дуулаад хэрзгэр биеэ чагнах гэж хэд хоног үзэж тарав. Гар хуруугаа бол ч гайгүй сайн сонсоод байгаа хэрнээ, хичнээн хичээж, тахийж махийгаад ч зүрхэн тушаа газартаа чихээ нааж дөнгөсөнгүй. Эндээс үзвэл урт хүзүү, эсвэл тусгай чагнууртай улс л удаан амьдрах давуу эрхтэй байх нь.
Түүнчлэн спортоор хичээллэх санаа байна. Хичээллэх спортоо ултайхан бодож байж сонгоно. Өөрт минь онцын аюулгүйн дээр өгөөжтэй байх хэрэгтэй гэх мэтчилэн, адаглаад л аятайхан нэртэй спорт байх ёстой. Нэр их чухал. Нэрнээсээ л эргэлзээ төрүүлэм "Боов уулын Г" энэ тэр лүү бол зүглэх ч үгүй.

13 сэтгэгдэлтэй:

domgiin shuwuu said...

hooy 'boow uuliin g' ug ni ih goyshde, hogjilte, ner ni ch gsn neeh muuhai bish l bgazde, hun hun yaj huleej awahaas l boloh bh l da.... hehehe, za td hurdan bayjaarai...

Бүсгүй said...

Aerobik-eer hicheelle kkk

Bambuuu said...

Boov uuliin g gej yu baidiin ?

Bambuuu said...

Toim toim l geed baisan, joohon delgerengui toim bichl dee. Ter arhidaltan dund zondoo l yum bolson baigaa daa. Naad zah saihan shartah, muuhai shartah, sharaa tailj baigaad butsaj shartah, showdaltan dund hoorhon ohiduudtai taarah, toodguimaa gehed neriig ni medcheed msgeer bulj uzeh gehchilen bnaa bna

PUZL said...

Донгийн шибагу-д: Би ч нэрнээс нь л цэрвээд байгаан. Чамд таалагдах нь ч аргагүй л дээ. Нээрэн чамайг зарим нэг хүн "Дон-дог" гээд байсышд /би лав тэгээгүй шүү/

Бүсгүй-д: Хахаха, төвөг төвөг. Угаасаа чилээрхүү элэг бөөрөө угз, хэмх сэгсчээд хаячихвал надаас юу үлдэх юм.

Бамбууу-д: Тэрийг чи мэдэхгүй, би андахгүй.

Дахиад Бамбууу-д: Чи нээрэн хүний мууд дуртай лүд юм аа. Миний шартаж шаналах, хөөрхөн охинд тоогдохгүй хөгөө чирэх л чамд сонин байгаа биз? Гэснээс тоймыг чинь товч, тойм маягаар л бичдийшдээ дүндүүк минь ээ.

Бүсгүй said...

Аеробик зүгээр шдээ. Аятайхан нэртэй, нээх угз мугз гээд байх юмгүй, эцэнхий туранхай хүнд их зүгээр спорт. :P

Bambuuu said...

Za yostoi l toim yum daa, ug ni tiimerhuu yum sonso goyo shdee hehe

PUZL said...

Бүсгүй-д: Аа би мэдлээ. Аеробект яагаад дуртайг чинь. Спортдоо ч гол нь биш, бариу иртүүзтэй бахим биетэй залуусыг л харах дуртай байх нь өөрөө.

Бамбууу-д: Тэр ч бас тийм шүү, тийм ээ? Архидалт хийгээд амрагийн паян чинь адал явдал юм, угтаа бол.

Bambuuu said...

Toimoo jaahan todruulaad top 10 uil yavdal ntr nerlevel goyo shdee

PUZL said...

Хаашдаа өнгөрсөөн, туучий минь. Харин наад ам чинь наадам гэж дуугарахаа больжээ овоо. Сайн байна, энэ чинь дэвшил шүү :)

tomoroo said...

hahaha andaa ter "busgui"-n bichseniig anzaarsanuu? "ugz mugz geed bh yumgui" gesniig ni...ter ni tedend bas teer boldiin bjee?

Bambuuu said...

Naadam ??? :-)

PUZL said...

Хаха, мэдэн будилж гэнэ хувхай чинь.

Сэтгэгдлээ бичих