Thursday, January 28, 2010

Өөрийн талаар

нэг тарсан хувцаснуудыг эвхэж эмхлэх зуураа би тарж сарнисан бодлуудаа ч бас тархин дотроо цэгцлэн байвай.
Ер нь өөдлөх айл үүд хаалганаасаа гэдэг шиг гайгүй бичлэг бол гарчигнаасаа л мэдэгддэг юм. Жишээлбэл энэ бичлэгийн гарчгийг хар. Сайтар хар та нар. Хөгийн эд байгаа биз? Тэгэхээр бичлэг нь ч гэсэн барагтайхан эд байх нь ээ, ерөнхийдөө.

Ойрдоо регги хөгжим их сонсож байна аа:
Нэгэн сэтгэлээр хайрласан тэрний минь
Нэр нь гэвэл "Олсны ургамал"... гээд л...

Олсны ургамал гэснээс, багадаа учиргүй их шүлэг хэлдэг байв даа.
Намуу цэцэг чамайг
Саруул талаас түүгээд
Савангийн үйлдвэрт аваачаад
Хөөстэй саван болгоод
Хөөрхөн нүүрээ угаана даа... гэж ирээд л тавиад туудаг байсансан. Тэгсэн сураг сонсох нь ээ, нэг их уулгамч царайлаад түүж барьж, хамар амандаа нялна гээд байсан тэр муу намуу цэцэг нь мансууруулах үйлчилгээтэй аюулын эд болж таарсан шүү. Ямар ч буруу явдалтай амьтан нь надад зааж нүдлүүлсэн юм байгаа юм бүү мэд. /Энийг тэрлэж суухуй манай "ухаалаг" цагдан сэргийлэхийн ажилтнууд уншчихаад хар тамхины хэргээр шалгаж, байцаан лууван... өө биш ээ, байцаан шүүх юм биш байгаа гэсэн айдас төрсөн ч, тэднийг компьютер ашиглаж, интернэтээр аялдаг болтол даруй хагас зуун жилийн хугацаа шаардлагатайг санаад санаа амрав./

Цагдаа гэснээс, уул шугамандаа надад ч бас цагдаа найз нөхөд байдаг л даа. Хөдөлгөөнт эргүүлд байдаг юм. Гэхдээ найз ч бай, юу ч бай цагдаа л бол цагдаа, хөдөлгөөнт эргүүл бол хөдөлгөөнт эргүү л юм шүү дээ.

Найз гэснээс, надад бас 22 настай хэрнээ 2 настай хүүхдийн сэтгэхүйтэй нэг найз бий. Хоёр настай хүүхэд эрх танхи, хариуцлага хүлээх чадваргүй, аюулын их уйлдаг ч тун тааруухан ярьдаг, бичиж бол бүр чаддаггүй, орчлонг таньж мэдэх яагаа ч үгүй, хязгаарлагдмал хүрээнд сэтгэдэг, хүний хэлсэнийг ойлгохдоо тааруу, боловсорч гүйцээгүй орос алим шиг нов ногоон, бас томчуудаас бүрэн хараат байдаг бол энэ бүх шинж мөнөөх найзад маань бүрэн цогцолсон байдаг юм. "Найзаар минь намайг таньдаг учиртай..." энэ тэр гээд нэг дуу байдаг байх аа? Тэр нөхрөөр намайг тодорхойлно гэвэл ч... би заалттай "нойль" үнэлгээ авна. Биеийн өсөлт зогсоно гэдэг шиг мань хүний оюуны өсөлт нь зогсчихсон байх гэж оношилдог юм, би.

Өсөлт гэснээс, гэр орондоо амьтан тэжээх нь хүүхдийг байгаль, ан амьтадтай ойр хүн болж өсч торниход ихээхэн үр нөлөөтэй гэж дуулсан. Ойрмогхон блогчид нохой муурныхаа талаар бичиглэснийг олж уншаад би бас барьцаж, амьтадтай харьцаж асан талаараа бичих гэтэл багадаа нэг удаа үхэрт мөргүүлж байснаас өөр амьтантай холбогдох шижим олдоогүй гэж байгаа. Амьд амьтантай нөхөрлөж үзээгүй л болохоос биш надад мөнгөний гахай, чихмэл бамбарууш, шилбүүрэн морь, тар-муур энэ тэр бол байсаан байсан. Түүнчлэн компьютерийн хулгана, галт үнэг, домгийн шувуу гуравтай одоо ч найзалж л байна.

Амьтан гэснээс, Монгол ардын аман зохиолд туж амьтны дүрслэл байдгийг та нар анзаарсан уу, ер нь?
Арын уулын
Арван таван тарваганы
Тав нь яасан
Тарган тарвага вэ? ч гэх шиг. "...Алтайд унагалсан алагч гүүний унага аа..." ч гэх шиг. Хэрээ хэрээнийхээ харыг гайхна ч гэх шиг. За энэ хэрээ хэрээнийхээ харыг гайхдаг дээр нэмэлт тайлбар авах уу, та нар? Энэ бол 2 хэрээ бие биенийгээ баалж, халтар хултраараа дуудалцаж ахуйд амьтны хэл мэддэг нэг мэргэн цоохор нөхөр сонсоод, тэдгээр хэрээний яриаг хүний хэл рүү хөрвүүлсэн хэрэг огтоос биш ээ. Энэ нь зүгээр л өөрийгөө мэдэхгүй хэвтэж өрөөлийг өөнтөглөх явдлыг ёгтолж буй утгатай юм. Үлгэрлэвээс оросын тэнэг Иванууд өөрсдийгөө хичээхгүй, чукча нарын ухаангүй тэнэгийг элэглэн шоолдог нь үзвээс хэрээ хэрээнийхээ харыг гайхаж буй хэрэг билээ. Үүнийг өөрөөр бас, өөрийн толгой дээрх бухлыг харалгүй хүний толгой дээрх өвсийг харна ч гэдэг. Харин энэ хэлцийн тухайд гэвэл, жинхнээсээ толгой дээрээ бухалтай бус... за за, шал залхуутай юм. Өөрсдөө ухаад ухаад ойлгоцгоочих оо, хэн хэндээ амар зүгээр.

20 сэтгэгдэлтэй:

Бүсгүй said...

yostoi holion bantan....


.... bantangaa idsen uu?

Chestmir said...

Hehe, oird neted oroogui baisan naiz mini arvin bichlegtei baigaan baina. Za tegeed tuhtai seegiidnee hogshoon

domgiin shuwuu said...

...................

PUZL said...

Бүсгүйд: Өдөөн хатгасан асуултанд хариулахгүй :)

Чэс-дэмийрт: Блог руу чинь шагайх болгонд бахь байдгаараа байгаад байсан болохоор /ёоо, "б"-ээр бөмбөгддөг байшд - өө энэ 2 бас "б"-ээр эхэлчихэж. Одоо больёо - больё гэдэг нь бас "б"-ээр эхэлцэн байшд, гай юм аа/ ...Юун дээр зогслоо? Аа тийм, чамайг шинэ юм бичихгүй болохоор чинь ажил хаялт зарлаж, дуугүй суулт хийгээд байгаа юм л бодсышд.

Токиогийн тогорууд: Би чамтай зуун хувь санал нийлж байна.

Бүсгүй said...

Баазал ойрдоо ажил ихтэй
Бандагаа эмхлээд амралт багатай
Өглөө босоод эвхэж гарна
Өнгө өнгөөр нь ялгаж тавина

tomoroo said...

kakaka....ene chine harin ovoo nairagch uu vgvi yu

domgiin shuwuu said...

Tomorood: Chamtai zuun huwi sanal niilj bna...

PUZL said...

Бүсгүйд: "Баазал" гэж хэнийн? Нэг их сонссон ч нэр шиг... Ямартаа ч их л ажилтай хүү байна даа тэр Баазал.

Төмөрөөд: Ингэхэд чи хэнийх нь талд байна аа?

Донгийн шувууд: Дээрх асуулт чамд ч бас хамаатай шүү!

domgiin shuwuu said...

oo baildaj togloj bgamu? erthen helehku, ner meree nuutslaad arai oor taktikaar togloh bsiishd.. bi ter baazal gdgiig ehleed banzal gj unssiishd uuclaarai da hen meddiin tegj l unshigdaad bsa yum chen...

tomoroo said...

Ene yag deer yariad bsan "dutagdal"-d orchjee..unshij bgaa setgej bgaag ni harj bn uu ta mine?

PUZL said...

Донгион шувууд: Уул шугамандаан бол энд ямар ч өмд банзал, дайн тулаан байхгүй. Ер нь чи наад хараагаа үзүүлнэ байгаа. "Хоёр эмэгтэй хүн хошуун дээрээсээ үнсэлцэж байна" гэдэг шиг л хачин хачин юм яриад байхын.

Төмөрөөд: Чишш, чимээгүй. Дутагдалтай хүнийг хажууд нь дутагдалтай гэж хэлж болдоггүйм гэнэлээ.

А said...

пай

domgiin shuwuu said...

za haraagaa uzuulchie chi shiliig ni awch ogoore za yu... gehdee er ni 2 emegte hun hoshuun deeree unseltseh yu ni sonin hachin bgan ain?

PUZL said...

Юки авхайд: Яачив ийчив?

Домгийн шоовууд: Горьд голионы баас!
Хоёр эмэгтэй хүн хошуун дээрээсээ үнсэлцэх хосгүй сонин зүйл байсан шиг билээ л... Үзэх харах зүйл үнэмлэхүй ихэссэн өнөө үед хошуун дээр нь байтугай хошногон дээр нь үнссэн ч цочиж цэрвэхээргүй болсон цаг.

artgaa said...

bodlyg ch ursgaj alddag Paazal baina daa.

PUZL said...

Артгаад: Хээ, яасан хүндтэй хүн зочилж явах юм бэ.

Lady perspective said...

Ene honin holboo taalagdlaa. Neg gogtsoonoos nuguu gogtsoo ruugaa orood l. Uchig ni tailagdchuul ter honin holboo bugd huvruuskii. Ugaasaa ter uchgaa olohgui udur baisan uchraas PUZL tarhindahaa emhelj baij. Herev emh tsegtstei baisan bol ingej holboo nehen suuh tsagiin garz baisan bailgui. Daanch humuus chamaig oilgosongui dee PUZL.aa. He he, lag hov zuusun nuguuh chini. he he

PUZL said...

Лэйди Перспективд: Хүмүүс бүү хэл би өөрөө өөрийгөө ч ойлгодоггүй юм дөө, хааяа. Харин хов зөөх муухай шүү хихихи.

Melody said...

Өөрийн талаар гэсэн сэдэвтэй юм чинь... гэж бодоод уншиж суутал... хэ хэ гэхдээ хөгжилтэй бас оновчтой санагдлаа, баярлалаа. эхний сэтгэгдэл мэдээж эелдэг найрсаг байна шүү дээ, харин дараа нь шүүмжилж ч магад гэхгүй юу, ка ка тоглосийн

PUZL said...

Уянгаа багшид: Өөрийнхөө талаар бичиж гээд уншсан чинь хулхидуулаа хаяснуу хэхэ. Таалагдсан бол яамай даа. Харин шүүмжлэл бол вээлкоом шүү... аан тоглоом байсымуу :)

Сэтгэгдлээ бичих