Tuesday, January 5, 2010

Удахгүй цагаан сар боллоо доо.

Урин хавар ертөнцөд хорин хоёр удаа айлчилж, усны шувууд хорин хоёронтаа нутаг сэлгэхийн урьд, уудам "Сансар"-т нэгэн шинэ од мэндэлсэн гэнэм. Тэрхүү од долоон бурхан, алтан гадас, дуучин Жавхлан, "угж" Сарантуяа зэрэг оддоос хамаагүй бүдэг, жижиг хэдий ч хавь орчныхныгоо хангалттай гэрэлтүүлэхүйц нэгэн болж торнижээ...

Оддын өвчин тусаж гэмээнэ нэг иймэрхүү юм эрээчиж суух байсан даа би. Гэснээс энэ хүмүүсийг ер ойлгохгүй юм аа. Өөрсөддөө шал хамааралгүй одны өвчин, гахайны өвчин тусаад байдаг нь юуных вэ? Шуналтайнх уу, саваагүйнх үү?

Манай Сансар хороолол нээрэн баар саваар дүүрээд удаж байна даа. Шөнө орой гудамжаар дүүрэн жингүйдсэн улс задгай Сансараар хөлчүүрэн хөврөх нь нүднээ нэгэнт дасал болжээ. Эрт цагт нийтийн субботникийн ачаар цэмцийж байсан зам талбай эдүгээ найрлагчдын нийтийн жорлон болж хувирсан. Бага байхад ийм байгаагүй. Бага насаа эргэн дурсахаар энэ баар савнуудыг ваар сав шиг яйруулаад хаячихмаар санагддаг юм.

За за, миний цэнгээний газрыг нядаах ч ёстой лөөлөө байх аа. Харин "энэ завшааныг ашиглаад" компьютерийг минь хоёргүй сайхан сэтгэлээр янзалж өгсөн Баянхонгор аймгийн малчин ард биш, баруун дөрвөн замын програмчин анд Цолмондоо гүнээ талархаж, мэхийн ёсол... аа тэгж ч доошоо орохгүй шүү, зүгээр баярласнаа илэрхийлээд, өөрийн минь компьютерийг байнга засч өгөхийн өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье ээ.

Гэснээс энэ гарчигтай холбоотой ганц ч үг бичээгүй байна ш дээ. Заа яадаг юм, цагийн юмыг цагт нь л бичнэ ээ яршиг зүгээр.

10 сэтгэгдэлтэй:

Czuka said...

ёооё шинэ жил дуусаагүй байxад цагаан сар гэxээр чинь xэрүүл xийx гээд ороод ирлээ кккк юун цагаан сар юун наадам вэ гэсн :-)) шинэ жилээ 1сар дуустал тэмдэглий л дээ кккк юу байна даа залуу? амьдрал сайн уу?

Бүсгүй said...

хэхэ юу болоод явчихсийн? Энэ одоо гарчигтайгаа огт холбогдолгүй бичлэг хийж болохын тод жишээ юу ккк

PUZL said...

Шизүка-д /зөв галигласан уу би?/: Харин хаагуур нь хатгасан юм, зүв зүгээр сууж байтал цагаан сар бодогдоод оо. Бодлоо сийрүүлэн бичих гэтэл шал өөр юм буулгачихсан байдаг байгаа. Шинэ жилээ 1 сар дуустал тэмдэглэх санал чинь харин жаахан тиймэрхүү юм аа. Минийхээр бол шинэ жилийг бүтэн жилжингээ, дараагийн шинэ жил болтол тэмдэглэчихмээр байгаа юм. "Юу байна даа залуу?" гэж үү? Цэцэн үг, цэлмэг ухаан 2 байна аа. Харин тэр сүүлийн асуултыг надаас биш философичдоос асуувал дээр байх вий. Цаадуул чинь л амьдрал нь ч сайн, үхэл нь ч дөнгүүр гээд л ам булаалдан маргацгаах юм билээшд :)

Бүсгүй-д: Наадахыг чинь би танаас л асуумаар байна. Яасан жанжин шугамгүй юм энд болоодхов?! /Босс болох сургуулилтаа давтаж байна аа. Хямсгар төрх тодруулчихаад загнаад зангаад явчихна даа, хихихи - ирээдүйн тухай бодол ийм амттай/

Bambuuu said...

Gutlaa archsan shuu, tailaad orj irii gesen chi harin uudendee taavchik taviagui bna lee. Za ene yaahav, naadam gevel goyo sanagdah bailaa. Naadam hurdan boloosoi geel hehe

PUZL said...

Бамбууу-д: Өө чи нээрэн балай хүн ээ. Хөхөө өвлийн хүйтэнд наадмын тухай бичүүлэх гээд байдаг. Цаг улирал нь таараагүйгээс болж цаад лус савдаг чинь хилэгнэвэл яахын? Тэгээл би тэнгэр тахилгат Даахий бурханаа аргадаж, Занабазарын алдааг засч, эзэн Чингис хааны хөх дэвтэр гээчийг мэдэх мэдэхгүй 21 орны хэл хийгээд гахай тахианы хэл сурах гарын авлагатайгаа зарах гэж үйлээ үзнэ ш дээ.
Тэнгэртэй харьцдаг, тэнгэртэй барьцдаг Манг-арго багштайдаа та нар өөрсдийгөө азтайд тооц мэдэв үү!!!

Bambuuu said...

Goyooo goyo, naadmiin tuhai bich. Gesgeeliig chi uurch, unshihiig ni manius unshii

Jezzz said...

Sar shine gesen chin sansariin bar bolood yvchihima hehe sonirholtoi niitlel bna

PUZL said...

Бамбууу-д: Хахаха өөдгүй цус. Гэснээс, наадам наадам л гээд байх юм даа чи. Тэрнээс чинь өмнө эр цэргийн баяр, эмэгтэйчүүдийн баяр, эсвэл бүр майн баяр гээд зөндөө юм байхад яаж тэгж "оочер" дайрч болдог юм?! Зоргоороо юм болох нь шив, золиг чинь :)

Жеззз-д: Харин тэгсэн байна аа, халаг гэж. Осолдохгүй л цагаан сарын гарчиг тавьсанаа, тэрийгээ сар нар, сансар огторгуйтай хутгаад, сансар огторгуй нь сүүлдээ Сансар хороолол болоод, самуурч гүйцсэн байна билээшд.

domgiin shuwuu said...

tanai sansar ugaasaa aimaar gazar... hajuud ni bol manai horoolol hichneen saihan, mgl.n newyork shu de hehe

PUZL said...

Болороо шувуу-д: Юун ч онгироо юм билээ дээ. Манайх бол зүгээр л Сансар өө, элдэв цол чимэг байхгүй. Над шигээ эгэл, даруухан газар. /Эрдэмтэй хүн чинь л даруухан байдаг гээ биз дээ? Яаа би ч тэгвэл.../

Сэтгэгдлээ бичих