Friday, March 26, 2010

Зуу дахь бичлэг: Зурагтын тухай цухас

Эцэг эхийн хуралд суулаа шүү дээ, базарваань. Амьдралдаа анх удаа! Өрөөлийн төлөө! Өрөөлийг төлөөлж!
Хуралд суух болоод хачин их догдлоод, өмнөх орой нь нойр хүрэхгүй гэгэлзээд, өглөө хар үүрээр босчихоод, байн байн цагаа хараад, замдаа таарсан хүн бүрт "би эцэг эхийн хуралд суулаа шүү дээ" гээд л сайрхаад явсан юм бол байхгүй. Харин бага насаа нэвт шувт санасан шүү. Одоо ч цаг өөр болжээ. Боловсролын тогтолцоо их боловсорч байгаа юм байх. Хүүхдийнх нь авсан дүнг хэлэхгүй, ер нь дүн ч тавихгүй, код л тавина гэж байна. Тэгэхгүй бол аав ээжүүд "Ангийнхаа Алимааг хар чи! Айлын хүүхэд онц сураад байна шүү дээ, нойлын ногоон оо!" гэхчлэнгээр хүүхдээ загнаад, тэр нь эргээд наад нойлын ногоонд нь сэтгэлийн дарамт болоод байдаг гэнэ. Хүүхэдтэй нь холбоотой асуудлыг хурлын дараа эцэг эх бүрт жичэд нь хэлэхээс биш, хүмүүсийн өмнө дэлгэн ярьж шараа болгохгүй гэж байна. Гэтэл намайг сурагч байхад яадаг байлаа даа? "Тэрний гэрээс хүн ирсэн үү? Аа танай хүүхэд ёстой хэрэг алга аа..." гэж ирээд л хүүхдийнх нь хийсэн хэрэг, үйлдсэн гэмийг нь нийтийн хүртээл болгон хайр гамгүй зарлаад хаядаг байж билээ. Хөөрхий ээж минь надаас болж тэр олон эцэг эхчүүдийн өмнө үгүй ээ мөн олон удаа нүүрээ улалзуулсан даа. Би ч гэж би... би ч юу байх вэ миний энэ ам л ер болж өгдөггүй юм хойно, ангийнхаа охидыг үгээр дайрч доромжилсон ч гэх шиг, багш нарын өөдөөс удаа дараа хэрэлдэж, хичээлийг нь үймүүлсэн ч гэх шиг балай голдуу хэрэг тарьж, хэл ам таталж явдаг байжээ. Хамгийн хачин нь би багадаа бүлх залгичихсан юм шиг дуугүй, бүр хэтэрхий даруухан жаал байсан юм. Тэгээд яагаад ч юм гэнэт л төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн. Ийм хачин, цочир, тэгээд орвонгоороо өөрчлөгдсөн хүнийг би амьдралдаа хоёрхон удаа л харсан.
Нэг нь Банжигийн блогчин нөхөр. Өнгөрсөн зун мань хүн архины хор уршгийн талаар, архийг ер нь уугаад хэрэггүй талаар "цоо эрүүл" бичлэг нийтэлсэн хэрнээ сар гаруйхны дараагаас л архи уусан тухайгаа, архи уумаар байгаа тухайгаа, сархадаас өөр сайхан идээ ер нь байхгүй тухай гээд, товчхондоо бол архинаас өөр сэдвээр бичихээ больчихож билээ. Архинд орчихсон байх л даа чааваас.
Нөгөөх нь болохоор их сургуульд надтай хамт сурч байсан нэг хүүхэн. Хэн ч юу ч гэж байсан маанаг царайлчихаад л маасайж суудаг дүйнгэ хүн гэв гэнэт хараал хэрүүлээс өөрийг өчдөггүй өчиггүй ярвагар, ямаан омогтон болчихсон юм даг. Тэр ч гэсэн архинд ороод л тэгж өөрчлөгдсөн байх аа.
За тэгээд бага насны тухай нэгэнт ярьсаных, багагүй дурсамжтай холбоо бүхий зурагтын талаар жаал хуучилъя... гээд үндсэн сэдэв рүүгээ орох гэтэл бичлэг маань математикч хүний яриа шиг маш сунжруу болчих шинжтэй. Нөхцөлгүй урт бичлэг хараад нүд чинь эрээлжилж, нойр чинь хүрээд мөн уншина байх даа. Тиймээс энд хүргэн тасалж хаячихаад, сүүл хэсгийг нь сүүлд нийтлэхээр шийдлээ.

13 сэтгэгдэлтэй:

Бүсгүй said...

Математикч хүн сунжруу яриатай гээд манийг оруулж байгаад хага доромжилдог байна шд. Миний бичлэгүүд чинийхээс дандаа богино байдаг шүү гээд хага хэрүүл хийнээ X-(

Бүсгүй said...

huur minii comment yav?

Бүсгүй said...

huue geh gesiim shuu. Yasan evgui ug bolchvoo, ustgachihaarai teriig

PUZL said...

Бүсгүйн 1-р сэтгэгдлийн хариуд: Өө, математикч гэдгээ эртхэн хэлж байхад яасан хүн бэ! Тэгсэн бол "Бүсгүйгээс бусад математикчид бүтэхгүй сунжруу яриатай шүү" энэ тэр гээд найр тавих байлаа шүү дээ. Харин хоёулаа хоорондоо хэрэлдээд юүхвээ хө.

Бүсгүйн 2-р сэтгэгдлийн хариуд: Хэрэлдээд хэрэггүй ээ гээд байхад л хүүр шаараар минь дуудаад эхлэх юм даа :)
Бас бичсэн сэтгэгдэл чинь байрандаа байж л байх шиг харагдаад байх юм. Аль эсвэл би андуу харж уу?

Бүсгүйн 3-р сэтгэгдлийн хариуд: Муу нуухаар сайн илчил гэдэг юм аа хө. Ер нь би өөрийг чинь илчлэх бодолтой байна: Таминь ээ, Бүсгүй математикч юм байна гэж бариад /Илэрхий болсон юмыг л илчлэх гээд байгаа хүн шүү дээ/
Тэгээд ч таны үгэнд ороод "тэрийг нь" устгачихвал утгын уялдаа холбоо нь тасарчих гээд байна, ойлгож байна уу?

Гэснээс яасан айхтар сунжирсан урт хариу биччихэж вэ? Арай би математикч юм биш байгаа?

Бүсгүй said...

эхний комментийг биччээд, оруулах товчоо дарчаад харсан чинь коммент маань байхгүй байсан байхгүй юу. Тэгэхээр нь чамайг коммент оруулахаасаа өмнө шалгаж малгадаг, маягтай болчиж гэж бодохгүй юу. Нээрээ чи их сунжруу юмаа :)

PUZL said...

Бүсгүйд: Харин энэ муу блог ойрд тэгээд байгаа юм аа, сэтгэгдэл гаргахгүй нууж барьж даажигнаад. Тэрүүхэн хооронд чинь хий хардаж л байдаг, ээ дээ энэ хүүхнүүд үү.
Аа миний хувьд гэвэл, ярихдаа чалчаа хүн чинь бичихдээ ч бас чалчаа байдаг бололтой, их л олон үг зарлагадах юм байнашдээ.

Chestmir said...

100 dahi bichlegee bichsen baishde. Arvin ih hodolmor shuu. PUZL naizdaa 100 dahi bichlegiin bayariin mend hurgeye, harin 100 dahi bichlegee tendeglej baina geed arhi uugaad, arhind orood image-ee oorchilvol jaahan demii yum boloh taltai gej uzej boloh taltai yumuu daa gesen bodol toroh dohov :-)

PUZL said...

"Сарын тэмдэг" Честмирт: Баяр хүргэсэн явдалд баярлалаа гэж. Харин анд минь чи шинэ бичлэг бичих болоогүй юу? Уг нь "мөчлөг" чинь болчихсон л баймаар юм :)
Эсвэл яг шинэ блогоо нээчихээд шилбэлзэж яваа байх нь.

Хэрлэн said...

хүний хүүхдийн хуралд явжээж юун их гэгэлздийн ккк

Хэрлэн said...

зурагтын тухай гэж унших нь гэж бодсон чэн юу фееее

PUZL said...

Хэрлэнд: Харин өнөөдрийн өндөрлөгөөс харжээ суухнээ нээрэн шал дэмий гэгэлзжээ. Хурал цуглааныг хүндэтгэх хэрэгтэй гээд бүр зангиа зүүж очсоныг нь яана.

Дахиад Хэрлэнд: Дараагийн бичлэг маань зурагтын тухай байх юм аа. Тиймээс "та сувгаа битгий солиорой"

TaTaHHuCH said...

zuragtiin bolowsrolruu orox gejiiin gej aygui goridood xuurtagdaad buur duustal ni unshtsan ywjiish, xaxa

ter code ntr.iig bol demjjiiin.

PUZL said...

Татахад: Гэнэн хонгор ч бол доо хахаха.

Код нэг санал авсанаар одоогийн байдлаар хошуучилж байна :)

Сэтгэгдлээ бичих