Wednesday, March 3, 2010

Өнгө-рсөн хорвоо.

Цагаан өнгө цэвэр ариуны бэлгэдэл болдог нь юуных вэ?... гэж ирээд л бодол болсон чинь "цагаан өнгө цэвэр ариуны бэлгэдэл болдгийн учир нь цагаан учраас л тэр ээ" гэсэн дүгнэлтэнд хүрдэг байна шүү.
Ингэхэд, та нар цагаан өнгөнд дуртай юу? Би лав дургүй. Харах бүрт нэг тийм хүйтэн мэдрэмж төрөөд байдаг юм /Цагаан өнгө гэхээр цас мөс төсөөлөгдөөд байдагтай холбоотой байх ер нь/. Харин хар өнгө бол давгүй ээ. Хар гэснээс, би эртүүд хүнийг дуртай өнгөөр нь шинжиж барьдаг нэг сонжоо харсан юм. Сонжоо монжоохонд шимтдэгтээ биш ээ, өөр хийх зүйл олдохгүй байсан хэрэг. Тэгтэл "хар өнгөнд дуртай хүн бол өөртөө итгэлтэй, шийдэмгий, хүчирхэг хүн. Эсвэл эсрэгээрээ бүрэг даруу, өөртөө итгэлгүй" гэсэн байдаг байгаа. Юу гэсэн малын хэл юм энэ?!
Мал гэх нь ээ, та бид их хувь заяатай улс юм аа. Зарим бодгаль, жишээлбэл нохой, матар, үхэр эднүүс өнгө ялгахдаа маруухан гэж байна. Тэдний хажууд бид нар "ногоон байгалиа хамгаалъя", "улаан хувьсгал хийвэл ч хийе", "хар тамхиа хамтдаа татъя" гээд өнгө "алаглуулан" ярьж суух тавилантай байжээ. Гэхдээ энэ гуравт нэг их өнгө ялгаад сууж байх шаардлага ч ер нь байгаа юм уу даа. Бурхан гуай тэдэнд "өнгөт хараа"-аас илүү хэрэгтэй зүйлийг нь хуваарилсан ч юм билүү. Жишээлбэл нохойнд үнэрч хамар, матарт хүчирхэг эрүү заяагаад, харин үхэрт бол... ммм... за за, юу ч юм бэ нэг юм өгсөн л байлгүй бодвол. Эсвэл өгөөгүй юм болов уу? Энэ бурхан үхэрт баахан хатуурхаад байдаг шиг санагдаад явчихлаа шүү. Бөөр өгөхдөө хүртэл баахан зүймэл, залгаа юм өгч энэ тэр. Ийм зөрүүтэй хоёр этгээдийг энэтхэгчүүд хольж хутгаад, үхрийг бурхантай адилтган шүтэж л байдаг. Ухаанд нь ухна үхсэн бавгар хар хогнууд шүү. Гэхнээ энэ сүүлийн өгүүлбэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байгаа юм шиг болчихлоо шүү. Би ч өрөөлийг тэгж ялгаварладаггүй л хүн дээ. Өөрөө л харин өнгөөр гадуурхагдаад байдаг болохоос биш:
Би хөрслөг бор хүн. Бор хүнийг бор л гэж дуудах хэрэгтэй гэж боддог. Гэтэл энэ улсууд юу юу гэдэг гээч? Ногоорсон архичин л гэнэ. Улаан хэрүүлч л гэнэ. Цагаандаа гарсан л гэнэ. Хар санаатай л гэнэ. Шар сэмжилсэн л гэнэ. Цэнхэр... аа энэ өнгөн дээр жишээ авахгүй ээ. Яг өөрийгөө онигоонд оруулах гэж байна шүү ха ха ха.
Би хааяа айхтар онигоонд ордог юм. Гэтэл намайг онигоонд хийж дөнгөдөг тэр завхарсан гайхал нь би өөрөө л байж таардаг юм даа. Гэснээс энэ гэр ямар хүйтэн байна аа. Хүйтэн гэртэй, онигооны баатар... Би арай чукча юм биш байгаа?

8 сэтгэгдэлтэй:

domgiin shuwuu said...

Chukcha bish Chipayo Petko 2l bh, Chipayo ni ihewchlen Petkogoo chadaad bdag bilu? Teheer chamaig onigoond hiigeed bdag ter zawharsan gaihal chi ni Chipayo, onigoond orood bdag azgui chi ni Petko bolj taaraw uu? 

PUZL said...

Домгийн (согтуу байхаас зайлахгүй) шувууд: Нохой гурав харагдтал... гэдэг шиг юм болох нь шив. Яаж уухаараа нэг хүнийг 2 хувилж ярьдаг байна аа?

Тэгээд ч Чипаёо, Пэтко биш Чапаев, Петька гэдэг юм за!

domgiin shuwuu said...

aan yaj bichdiin bol gj bodoj bodoj tegeed bichtsiin hehe, gehdee neeh hol zuoruuleegui l bna shd(yaadiin bi biye umuuruhku bol uur hen namaig umuuruhiin) chi l uuruu uuriiguu 2 huwaaaj yarisan busuu?

PUZL said...

Домгийн (яргачин яриатай) шувууд: Өөрийгөө хоёр хуваах ий? Еэ чойрын богд минь. Би чам шиг өөрийгөө өвтгөж, тэрнээсээ таашаал авдаг хүн биш хөөе!

Chestmir said...

Oor ooriin ongooroo solongorno doo ene orchlongiin ed yums chini. Magadgui chinii har gej baigaa ongo minii huvid tsagaan gej sanagddag baij medne. Chinii tsagaan geh baigaa ongo minii huvid har ongo. Yag l negative picture shig. Oor hunii nudeer harj baigaagui bolhoor medehgui yum. Gehdee magadlal bii shuu !

PUZL said...

Ч.С.Дэмийрт: Зарим өнгийг ялгаж чаддаггүй хүн байдаг гэсэн. Бүр төрөлхийн тийм. Цэнхэр өнгийг ногоон, улааныг хүрэн гэж хардаг. Тийм зовлонтой нэгэн биш л бол хар цагаан хоёрыг хадуурч андуураад байх "харалган" этгээд өөр байхгүй болов уу.

Бүсгүй said...

Өнгө өрсөн хорвоо гэжжж...

PUZL said...

Бүсгүйд: Ээ дээ :)

Сэтгэгдлээ бичих