Monday, March 8, 2010

Мартахын аргагүй Мартын найман.

Хавар ирлээ шүү хүүхнүүд ээ гэж... Удахгүй дулааран дулаарсаар урин цаг эхлэх байх даа. Тэгээд л сургууль гэдэг газарт хэний ч төлөө юм бэ эдэлж байсан "ял"-ын хугацаа нь дууссаныг залуус хүүхдүүд тэмдэглээд л, хөлчүү улс хөлдөж үхэхийн зовлонгоос хэсэгтээ ангижраад л, нүүрс түлэлтийн улирал улирсанаар нүд, хоолой хоёр минь хорсож өвдөлгүй жар гаруй хоног жаргал эдлээд л, ичээнээсээ дөнгөж гарсан амьтныг идэх гэж хүмүүс улайраад, тамтаггүй ховдгоосоо болж тахлын халдвартай юутай хээтэй нь зооглож золигтоод л, ой хээрийн түймэр гэнэт "сэрж", Онцгой Байдлын баатрууд маань түймэртэй нүцгэн гараараа нударгалалцаад л... Гэснээс, Монголын маань залуус "нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой" байдаг нь гал түймэр гарах гол шалтгаан болдог гэж би боддог шүү. Үгүй юм уу?
Өө хог гэж, ингээд нэг их сүрхий гарчиг тавьчихаад л, тэрэнтэйгээ огт холбогдолгүй юм бурж суудаг будлиу хог шүү би. Одоо тэгвэл гарчигтайгаа ойртож очих юм бичих үү дээ.

Хичнээн ч жилийн өмнө юм бэ дээ, гуравдугаар сар гараад удаагүй байсан цаг. Би тэгэхэд дунд ангид дөнгөж ороод байв. Зургийн багш маань бидэнд эмэгтэйчүүдийн баярт зориулсан ил захидал урлаж ирэхийг даалгасан юм. Зурах дүрслэх үйлд маруухан, шугам хэрэглээд хүртэл шулуун зураас татчихаж дөнгөдөггүй надад бол энэ нь эгээ л дайны талбарт дайсны танкын эсрэг тонгоргоор тулалдах шиг хэцүү даалгавар байлаа. Гэсэн хэрнээ бас гайгүй дүн авчихмаар байдаг. Тэгээд нэгэн мэргэн арга сэдсэн нь гэрийн даалгавраа гарын дүйтэй өөр хүнээр хийлгэх явдал байв. Тийм хүнийг хайх ч хэрэг байсангүй, үргэлж миний талд зогсдогоор нь ээждээ л хандлаа даа. Ээж эхэндээ ихэд дургүйцэж, өөрийнхөө хичээлийг өөрөө хийхийг сануулж, бүр загнамаар болж ирсэн ч гэсэн, би няцаж цуцалгүй дайчин гуйсныхаа үр дүнд даалгавраа зуруулж чадлаа. Ээж ч сайхан зурж өгсөн, би ч сайн дүн авч дөнгөсөн. Гэтэл зургийн багш хичээлийн төгсгөлд "За хүүхдүүд ээ, та нар хийсэн бүтээлээ ээждээ бэлэглээрэй" гэж авдаг байгаа.

Хичнээн ч жил өнгөрсөн юм бэ дээ, энэ явдал санаанаас минь огт гардаггүй бөгөөд, амьдралд минь нэгэн том сургамжийг үлдээсэн юм. Ямар сургамж вэ гэвэл:
Зургийн багшийн өгсөн даалгаврын цаад санааг нь заавал лавлаж бай!

9 сэтгэгдэлтэй:

domgiin shuwuu said...

Td yasan? Ichihku eejdee awaachaad ugtsun du ene aygui bol...

PUZL said...

Домгийн (үнэмлэхүй тэнэг) шувууд: Ямар чи байгаа биш дээ. Чи бол бүр аавдаа аваачиж өгөх байсан даа, "эмэгтэйчүүдийн баярын мэнд" энэтэр гэсэн бичигтэй юмыг.

Chestmir said...

Daalgavaraa ooroo l hiij baisan ni deer dee yer ni bol. Gehdee zarimdaa ooroo hiihgui ch baisan bolno, huneer hiilgesen ch bolno, hunii hiisen daalgavariig hulgailaad ooriin bolgoj bolno geel daalgavar herhen biyeluuleh ve gedeg arguud bol bainaaa baina

PUZL said...

ЧэсДэмийрт: Эзэнгүй дэл сул даалгаврыг хулгайлж л байсан толгой байна даа, чи яг.

tomoroo said...

Zurgiin hicheeldee maruuhan bsan bibeer ihenhde ahaaraa zuruuldag bsansan.gehdee bagsh hun meddiin bilee....bi zursan gej gurineshuudee kakaka

PUZL said...

Төмөрөөд: Арай ч дээ найз минь! Зураг зурж чадахгүй ээ, даалгавраа хүнээр хийлгэнэ ээ. Яаж ийм юм байж болдог байна аа?!

Бүсгүй said...

танктай тонгорогоор тулалдах биш, шүхэр бариад сар луу нисэхтэй адил байсан юм биш үү ккк

Бүсгүй said...

Танктай тонгорогоор тулалдах окэй шдээ, боломжийн :))

PUZL said...

Бүсгүйд: Сайхан зүйрлэл байна.

Танктай тулалдах тухайд, нээрэн ядах юу байх вэ дээ. Танкныхаа суга ч юм уу, аль нэг эмзэг газар луу нь л дэлсчихэд гүйцээ. Эсвэл муу төмөр лүдийг дэгээдэж унагаад, өчилт хийж болж байна, үхтэл нь гижигдэж бас болж байна.

Сэтгэгдлээ бичих