Tuesday, June 9, 2009

Өглөөний мэнд!


Өглөөний мэнд! Яг одоо улсын нийслэл Улаанбаатар хотод цаг 7:28 болж байна. Аниргүй шөнө улирдгаараа улирч, алтан нар жамаараа мандаж байна. Айлчлан ирэх шинэ өдрийг аанай л компийтэр дээрээ угтаж байна, би. Хичнээн ч хугацаа өнгөрч вэ дээ, шар шувуу сарьсан багваахай мэтийн олиггүй амьтад лугаа өдрөөр унтаж, шөнөөр идэвхжсээр...
Маргаашнаас харин энэ муу зуршлаа хязгаарлана. Маргааш би ажилд орно, ажилчин болно. Ажил хийх хүн амарч унтаж байлгүй горьгүй. Уг нь өчигдөр шөнө ч бас эртхэн унтах байсийм. Тэгсэн Хирай Кэн золиг /Танилц: Хирай Кэн бичлэгийг үз/ шинэ цомгоо гаргасан гэж дуулаад, тэрийг нь бас сонсох "дур" хөдлөөд байсийм. Хирай Кэний цомог, тэгээд бас Ориконий чартад 2-рт яваа гэхээр чинь тэгтлээ хорхойсохоос яахав. Нойроо золигт гаргасны учир энэ. Хаа очиж сайхан цомог байна. Жазз хэмнэлтэй, Eagles хамтлагийн Desperado, Boz Sgaggs-н Heart of mine зэрэг дуунд коовэр хийсэн нь шүүрс алдмаар сайхан болж. Гадаа харин болжмор жиргэж байна. Байгалийн симфони. Байгалийн хөгжим жаззаас ч илүү юм. Цаг 7:57. Гэрийнхэн маань босцгоож байна эхнээсээ. Нар гартал тог барсан гээд намайг зэмлэнэ дээ одоо. Хурдхан хэдэн үсэг "тоншчихоод" больё байз.

Бичсэн зүйлээ эргээд нэг хартал ямар ч утга алга, битгий уншаарай үүнийг болж өгвөл.

5 сэтгэгдэлтэй:

tomoroo said...

mani unshaagui shuu

tomoroo said...

Bi nziigaa niitleg negen jishgeer niigmiin gologdol bolood nerwtej yawahgui gej boddog bsiin.ih deed surguuli togsson gecheed hsen ajilgui gudamjind laaz oshiglood yawahgui gej medsim.ajild oroh gej bgaad bayr hurgey anddaa...za ajillaad l bai ajillaad l bai Purewdorj mine!

PUZL said...

Хэхэ, нээрэн уншаагүй юу? Баяр хүргэсэн явдалд баярлалаа найзаа. Ажиллаад байнаа хө.

Angaaxai said...

xexe ta ch cto zoxiolch iumaa xexe. bugdiig ni unshlaa. zapim neg xunii niitleliig unshxaap neex nupshuu iutgaptai bdagdaa. taniixiig bol exniix ni uguulbepiig unshchixad l tsaashaa unshmaap canagdaad bxiin... comment bichcen tomoroo ax ch bac goe bichix iumaa xexe. tolgoi xolbool...

PUZL said...

Ангаахайд: Хэхэ, хичээж л байна. Төмөрөө ахынх нь тухайд гэвэл тэгнэ цаадах чинь, Явуухулантай нэг нутаг усных болохоор толгой байтугайг холбож мэдэх хүн.

Сэтгэгдлээ бичих