Saturday, June 27, 2009

Өчигдөр юу болов?


Өглөө сэртэл толгой тархи маань тэсрэх нь үү гэлтэй өвдөж, ам цанган амь тавих шахав. Шарталт! 
Амнаас өчигдрийн хүртсэн ширүүхэн ундааны эвлэрэмгүй эхүүн үнэр ханхийж, бөөлжис цутгана. Гар хөл, өвдөг тохой - шалбарч зулгараагүй газар гэж алга. Өндийгөөд харлаа: Өмсөж явсан хувцас - өмд, гутал, цамц шавхайд будагдсан байна. Муудалцжээ. Гал тогооны өрөө орж, хүйтэн юм олж ууя. Өрөөсөн хөл шагайгаараа өвдөж байна. Доголно. Үүдний толинд зүсээ харлаа. Арзайсан үс, гархилсан нүд. Босоод явахаар дотор муухайрна. Угаалгын өрөөнөөс түмпэн авчирч урдаа тосов. Орондоо буцаж ороод, өнгөрсөн шөнийн явдлыг санахыг оролдлоо. Хариулт нэхсэн холбоотой асуултууд: Хэнтэй ам мурийв? Хэрхэн салж, гэртээ ирэв? Өчигдөр юу болов?

10 сэтгэгдэлтэй:

Badman said...

Архийг тааруулж хүртэхгүй аваас маргааш өглөө нь хэцүү хэцүү. Найз истоо нээрээ каадар тасартал ууцан бус уу.

PUZL said...

Тэгсэн тэгсэн. Хэхэ, өөрийн тань бичсэн, миний сараачсан хоёр ёстой гал ус мэт харш, газар тэнгэр лугаа зөрүүтэй болжээ.

tomoroo said...

Shiltei tsenher dunduuraasaa deesh baysgalan
Shinehen huuhen belhuusneesee doosh baysgalaan gej...saihaaan saihan

PUZL said...

Шартах сайхан байх уу даа найз минь.

Segsger said...

Больёо, зодолдохгүй ээ гээл зөндөө гуйгааз дээ би. Тээд байхад чэн л заамдаж аваад сэгсрээд байсий шд чи. Тэхдээ яахав найз нь уучилцаан. Ёсыг бодож асуултад чэн хариулъя даа яахуу.

1.-Шартах сайхан муухай гээл Төмөрөөтэй ам мурийсаан
2.-Асуусанд нь хариулж арайхийн салаад гртээ ирсэн
3.-Өчигдөр юм юм л болсон доо хө

Segsger said...

Больёо, зодолдохгүй ээ гээл зөндөө гуйгааз дээ би. Тээд байхад чэн л заамдаж аваад сэгсрээд байсий шд чи. Тэхдээ яахав найз нь уучилцаан. Ёсыг бодож асуултад чэн хариулъя даа яахуу.

1.-Шартах сайхан муухай гээл Төмөрөөтэй ам мурийсаан
2.-Асуусанд нь хариулж арайхийн салаад гртээ ирсэн
3.-Өчигдөр юм юм л болсон доо хө

Segsger said...

Сов соорий. Истоо санаандгүй спамдчихлаа. Ороогүй юм бодоод дахичихсан чэн баларсан байна кккк. Блогоор зочилсонд баярлалаа. Орж гарч байгаарай

PUZL said...

Сэгсэрсэнд уучлаарай, сэгсгэр ээ хэхэ. Умгархан блогийг минь тоож орж ирсэн өөрт чинь ч бас гялайлаа. Блогоор нь орж байлгүй яах вэ хө.

Unknown said...

http://dsumiya.blogspot.com/2009/06/blog-post_25.html
Надад бол өчигдрийн болсон юм огт хамаагүй ийм л юм бодогддог юм даа

PUZL said...

Crab-т: Өнгөрснийг шинжиж, өөрийгөө төгөлдөржүүлмой гэдэг сургааль хэлье чамд (^_^)

Сэтгэгдлээ бичих