Ойрдоо Дэн Браун /Dan Brown/-ыг шүтэхээс наагуур байнаа, алтаар урс гэж. "Да Винчийн код" номыг нь уншаад л тэр шүү дээ. Киног нь үзсэний дараахан ном нь Монгол хэл дээр орчуулагдсан тухай дуулсан ч, "үйл явдал нь кинотойгоо адилханаас хойш" гэсэн шүү юм бодоод унших гэж шимтээгүй юм. Тэгсэн санамсаргүй шахуу байдлаар энэ ном гарт минь ороод ирсэн учраас уншваа хөөрхий. Ойрдоо ном шагайгаагүйг хэлэх үү, барьж аваад л хэвтээд өгөхгүй юу.
Н.Хашбат гэдэг хүн эх хэл рүү минь хөрвүүлжээ. Орчуулагч мэргэжилтэйн хувьд уран зохиолын орчуулга, ялангуяа роман орчуулна гэдэг бол ямархан хүнд хөдөлмөр болохыг гадарлаж байна. Харин эгэл уншигчийн хувиар хэлэхэд уг номыг хэвлэлтэнд бэлтгэсэн нөхөр ажилдаа тун чиг хайхрамжгүй хандсан даг аа. Нуль алдаа. Үг үсгийн алдаагүй хуудас гэж алга. Ер нь ганц энэ ном ч биш сүүлийн үеийн бүх ном ийм болчихоод байгаа нь бодит үнэн билээ. Үг үсгийн болон наад захын найруулгын алдаа элбэг тохиолдоно. Эсвэл 1,2,3,4,5-р хуудас гээд урамтайхан уншиж байтал хуудасны дугаар нь 6,9,10 гээд яваад өгнө. Тээр хойно 7,8-р нүүр гарч ирж байх жишээтэй. Хаа очиж 1990 оноос өмнөхөн хэвлэгдсэн ном зохиолууд уншихад "амттай" байдаг юм. Алдаа мадаг байхгүй шахуу болохоороо л тэр шүү дээ. Энэ нь нөгөө шинэ зохиол бүтээлийг шүүж, шүүрдэж, шүүмжилж, цензурдэж асан главлет буюу Хэвлэл Утга Зохиол Хянах Газартай л холбоотой шиг байгаам. Өвгөн зохиолч найрагчид ярьдаг даа, тийм ном орчуулсан чинь үзэл сурталд нийцэхгүй гээд "галавлийт" /главлет/ хэвлэхийг хориглосон, тийм шүлгийн түүврээсээ болж би мөн ч их бангадуулсан, тэр зохиолыг маань утга зохиол хянах газрынхан танихын аргагүй болтол засаад, баллаж цохлоод хаячихсан байсан гэж. Хэвлэл, утга зохиол хянах газар ингэж зохиол бүтээлийг зохиосон хүнд нь танигдахааргүй болтол "засдаг" байсийм чинь үг үсгийн алдаа төдийхнийг засч залруулах нь юу ч биш байсан биз бодвол. Одоо харин энэ Монголын зохиолчдын эвлэл энэтэрд тийм алба байдиймуу гүй юу мэдэхгүй. Байдаггүй болохоор л дээр дурдсанчлан ном зохиолын чанар муудаад байгаа биз гэж харднам. Уул нь нэг тийм байгууллага одоо л хэрэгтэй байна санж /Улсын, төрийн гэх тодотголтой өч төчнөөн хэрэгтэй хэрэггүй алба байдаг гэх чинь билээ/ Гэхдээ, хүний чөлөөт сэтгэлгээ, чөлөөтэй хэвлэн нийтлэх эрхийг хаан боогдуулсан главлет мэтийн "хадны мангаа" шиг үйл ажиллагаа явуулдаггүй, зүгээр л шинэ номыг хэвлэлтэнд орохын нь өмнөхөн алдааг нь шүүн ариутгадаг буянтай сайхан алба байвал хичнээн сайхан. Тэгэхгүй бол угаасаа ном унших дургүй болсон өнөөгийн залуусыг ном сонин дээрх үг үсгийн алдаанууд улам л төөрөгдүүлж байна шүү дээ.
-Аав аа, аав аа. "янзага" гэж бичих нь зөв үү, "янзга" гэж бичих нь зөв үү? Номон дээр болохоор "янзга" гээд биччихсэн байх юм.
4 сэтгэгдэлтэй:
яаааа хар дэвсгэр дээр цагаан шрифт!!! боже мой... нүд аймар өвджийн чи өөрөө яаж уншиж болоод байдаг байнаа кк.
тэхдээ яахуу өвтгөн байж уншлөө. Да Винчийн код гоё ном байлээ. Би киноноос нь өмнө уншсийн. Тэгээд дараа нь киног нь үзсэн чинь ёстой хаана нь ч хүркүүн байлээ эх зохиолыхоо.
За, нүдийг нь өвтгөсөнд уучлаарай. Цаашид хар дээр хараар бичиж байюу гэсэн хэхэ. Киноных нь тухайд бол өөртэй чинь бүрэн дүүрэн санал нийлж байнаа.
хуучны номнуудаас нээх гоё үнэр үнэртдэг байж билээ...хэхэхэ
Хулигаанд:
Хавтас мавтас нь хүртэл урагдаж сэмэрсэн хэрнээ, цаанаа л нэг нүнжигтэй харагдана шүү дээ цаадуул чинь.
Сэтгэгдлээ бичих