Тоосноос, ургамлаас, амьтнаас гээд энэ харшил чинь элдвийн зүйлээс үүдэлтэй байдаг юм даг уу. Хушга самар, хулгана муураас авахуулаад ер санаанд оромгүй зүйлтэй харшилж, шаналж зовж явах юм энэ улсууд.
Их сургуулийн маань ангид нэг өдөр нүүрээ саравчаар далдалж, нүдээ шилээр халхлаад, хар алчуураар хүзүүгээ битүүлсэн харь гаригын хүн шиг хачин жигтэй залуу шилжиж ирж билээ. Цас шиг цагаан царайг нь хараад ангийн маань алцгарууд жиг жуг хийлдээд л... Орог саарал харагдах гэж өөрсөд шиг нь оо энгэсэг нялсан шиг л сэтгэсэн биз, хөөрхийс. Тэр залуу нарны харшилтай байсан юм. Нарны харшил гэхээр үнэмшмээргүй санагдаж байнуу? Үнэндээ би ч гэсэн анхандаа итгэхгүй байсан юм. Яваандаа итгэхээс цаагуур юм болж, ангийн андыгаа азгүй заяанд төрсөнд нь өрөвдөж билээ. Бид "алтан нарны доор амьдрах сайхаан" гээд дуулдаг байхад түүний хувьд эсрэгээрээ, нарыг зүхэж шөнийг хүлээдэг байж.
Ойрдоо харшил нь хөдлөөд тун базаахгүй байдалтай байгаа эгчээсээ яг ямаршуу зовуурь мэдэрч байгааг нь асуулаа. Эгчийнхээ эрүүл мэндэд санаа зовнисон нь үнэн боловч сониуч зан маань давамгайлсан л даа, үнэндээ. Эгч хэлж байна: "Харшил хөдлөхөөр дотор муухайрч, бие загатнаж, нүд хорсож өвддөг." - Эдгээр шинж тэмдэг хааяа хааяа энэхэн биед минь илэрдгийг ч би тэр дороо санав. Хүний ул шагайж, "бөгс ухдаг", нүүрэн дээр нь сайхан магтаад ар хударгаар нь салбайтал нь муулж явдаг, 2-ын дунд хов зөөж, яс хаядаг хогийн амьтдын хажууд байхаар дотор минь муухайрч, нүд минь хорсоод байдаг юм. Өнөөг хүртэл анзаардаггүй байснаа анзаарч, өөрийгөө харшилтай болохыг сая мэдлээ. "Шарилжны харшилтай" гэж оношлов өөрийгөө, шал заваан "нийгмийн шарилжны" харшилтай би.
Үнэн худлыг нь мэдэхгүй ч үндэсний ТВ-ийн мэдээллийн хөтөлбөрөөр манай улсын 3 хүн тутмын 1 нь харшлын улмаас шаналж байдаг тухай ярьж байна. Аюулын их тоо гарах санагдаад анхандаа итгээгүй юм би. Тэгсэн 6 хүнтэй ам бүл дотор маань харшлын өвчтэй 2 хүн байна гэж бодохоор дээрх тоо баримт үнэн ч юм шиг хэхэ. /Аймар чукчагийн онигоо шиг юм бичцэнүү би? Аав нь чукча, ээж нь чукча, хүүхэд нь хятад. Яагаад гэвэл дэлхий дээрх 3 хүн тутмын 1 нь хятад байдаг гэж байна цаана чинь./
10 сэтгэгдэлтэй:
ee heleed yu gehew, huiten haluuni harshil gej bas bdiin bn lee,
borooni harshiltai hun bwal yaana
Ай халаг гэж. Урьд нь уул нь энэ харшил чинь нэг их сонсогдоод байдаггүй байсымаа. Сүүлийн тав зургаан жилд л элдэв харшилтай хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн шиг байгаан, манайд. Одоо бол бараг уулзсан хүн болгон л "харшил хөдлөөд" гэчихсэн нурмайгаад сууж байдаг болж.
bi ch bas neg tiimerhuu harshiltai shd "niigmiin shariljnii harshil"...
aygui bol eh uuswer n neg gazar bga da!!!!!
Овилгогүй зан, олиггүй сэдэл бугласан, олгой толгойтой олон мал цугласан тийм газрыг хэлж байнуу?
chi minii bodoj bgag bodoj bnuu gegeg shig l yum boloj bna daa... za barag l ter gazriig helj bna da ho...
"Бараг л" гэж ирээд бантагнуулж, бөөрөнхийлж, манжилдаг байшд өнөөх чинь харин. Тийм бол тийм, үгүй бол үгүй - Ийм л байх хэрэгтэй, иртэй тонгорог шиг хурц байх хэрэгтэй. /Эсвэл "кактусны өргөс" шиг ч юмуу хахаха./
puzl,domgiin shuwuu 2n yariand bi l law oroltsohgui ee kk
Үлмэдэхэд:
Юу сайхан? Дур сайхан.
yag ene harshilaas chini bolj munut bur zovj bnaa aris zagtnaad baij suuh geazar algaaaa eooooooooooooooooooooooooooooo
oooooooooooooo chutgur avaasai
Анонд: Тэхх, харшил мэтийн хэрэггүй юм чөтгөрт л байж байвал таарна.
Сэтгэгдлээ бичих