Wednesday, August 12, 2009

Өчигдөр, өнөөдөр, тэгээд ...

Хаалга тогшиж зугтаагаад байсан сахилгагүй нусгайг үйлдэл дээр нь гардаадахваа. Удаа дараагийн "давтан" хэргийнх нь хариуд хярамцаг болтол нь загнаад өгье гэвч чадсангүй. Энэ зэргийн "нусан пулемёт"-ыг бол нулимсыг нь гартал зэмлээд хаячих ч юухан байхав дээ.
Гэхдээ арав гаруй жилийн өмнө айлын хаалгыг тогшиж, хонхыг нь дарж зугтдаг "дэгж дэрвэж явсан дэгдээхэй бага нас" минь санагдаад хүний урманд хүйтэн царайлж ч чадсангүй. Өөрийнхөө хүүхэд насыг үгүйсгэн загнах гээд байгаам шиг тэнэг мэдрэмж төрөөд байсым чинь яалтай билээ. "Ашиг тусгүй үйлдэл чинь аймар таашаалтай санагдаж байгаа байх одоохондоо" гэж яриагаа эхлээд, айлын хаалга тогшиж зугтсанаас болж үүсэх хор уршиг хийгээд, түүнээс урьдчилан сэргийлэх талаар товч хэдэн үг хэлээд, засарч хүмүүжих даалгавар өгөөд явуулчлаа муу дэггүй турсагыг. Үгүй ээ нээрээ, энэ цаг хугацааг ээ... Амьдрах гээд үзэж тарж байхад минь ар хударгаар харин хурдалж өгсөн байдаг шүү. Амьтан хүний дургүйг нь хүргэж, аргыг нь барсан аюулын хөдөлгөөнтэй жаал явсан минь өчигдөрхөн мэт л санагдаж байна. Нэг мэдсэн чинь л намба ухаан, ном эрдэм ярьсан идэр залуу болчихож. Хоёр дахь удаагаа нэг мэдсэн чинь босч суух ч тэнхэлгүй хөгшин болчихсон, блог хөтөлж байсан минь өчигдөрхөн мэт санагдаж байна гээд хуучилж суух байх даа, бодвол.

2 сэтгэгдэлтэй:

domgiin shuwuu said...

...chi ongorsond hen bsanaa martwal humuus odoo chinii hen be gedgiig martnaa gej... minii hogshin ter jaald bol martagdsan horwoo boloogui l yum bna te?

PUZL said...

Өрөөл бусдад мартагдах яамай, өөрөө би өчигдрийнхөө явдлыг ч мартдаг болчихоод байна.

Сэтгэгдлээ бичих