Thursday, August 27, 2009

Аяны богц задлахуй дор

Би нээрээ морь унасан. Адууны дэл дээр хийсэх дуртай адтай, эртэй идэр эр хөдөө газар очсоны хэрэг юусан билээ. Сумын төвийн гудмаар салхи татуулан давхиж явахад улаан хацартай охид өөр хоорондоо шивнэлдэж, өөдөөс талимаарч аальгүйтээд л...
Аа би бол юун тэд нарыг анхаарахтай манатай, давхиж явах минь л таашаалтай байсан хэрэг. Тэгээд ертөнцөөс тасраад давхижээ байхнээ, гэнэт урдах хашаанаас томоо гэгчийн нохой гараад ирдэг байгаа. Морь маань ч үргэж бусгаад сүйд болохгүй хаачхав. Золтой л уначихаагүй.
"Гай газар дороос
Гахай нохой модон хашаан дотроос" гэж өвөг дээдэс минь зүгээр ч нэг хэлээгүй болохыг биеэрээ тэгж мэдэрсэн. "Сайхан залж байнаа чи" гэв үү? За яадгийн, хөнжил дэрэн дотроо хууль засдаг хүн байхад хөдөө хээр би зүйр үгэнд нэмэлт өөрчлөлт оруулаа л биз. Гэснээс төмрийн үйлдвэрийн Төмөрөө, донгийн шувуу мэтийн нөхөд "морь булгисан л бол мань PUZL унасан л байж таараа" гэж бат итгэн, байр суурин дээрээ хатуу зогсож байгаа даа (сууж байж ч магадгүй гэхдээ). Хот суурин газрын маруухан морьтон холби үсрээд ойчсоноос зайлахгүй гэж мэгцэн, намайг ойчиж буйгаар ургуулан бодоод шоолж инээж минээцэн байгаа даа гарууд аягүй бол. Хаанаас тэгхэв дээ хайрт найзууд минь. Эмнэг морины булгианд эрийн шийр заагаад тогтож үлддэг л байхгүй юу. "Тогтвортой байдал"-ын гэрээ морьтойгоо байгуулцым шиг л тэсэж, тогтож үлддэг байхгүй юу. Гүйээ ер нь гэхдээ ойчсон байсан ч яахав дээ, тиймээ хө? Манай ёрон-хий сайд Баяр, хаврын хайлган цагаар халамцуудаа ч тэрүү, хайхрамжгүйдээ ч тэрүү унасан мориноосоо ойччихоод гайхалтай сайхан афоризм хэлсэн байдаг: "Хүн мориноос унаж л байдаг ш дээ. Морь хүн дээрээс унацийм шиг л сүйд болцгоох юм" гэж. Тэгээд энэ үгээ улам ч тодотгож, гоё жишээгээр баяжуулж хэлээгүй юу: "Энэ чинь нохой хүн хазлаа гэдгээс өөрцгүй энгийн яриа. Хүн нохойг хазсан бол харин жинкэн сенсаци".

За тэгээд адуу, агаар хоёрыг эс тооцвол хөдөө нутаг их дүнсгэр байнаа. Бүсгүйчүүд нь бүдүүн торх шиг галбиргүй, харцуул нь халамцуу бас ажилгүй, тэнгэрийнх нь байдал бүүдгэр хийгээд хуйсгануур, дэлгүүрийн бараа нь үнэтэй хэрнээ сонголт багатай. Учир иймээс би зэлүүд хөдөө нутгийг минь зэгсэн сайхан хөгжүүлж өгөхийг шидэт бирд, алтан загас, ширээ тойрсон 76 ямаа зэрэг хүч чадал төгс хувилгаан амьтдаас хүндэт өвгөн ахын хувиар хүүрнэн гуйх бодолтой байгаа, ойрдоо.

4 сэтгэгдэлтэй:

tomoroo said...

omnoh bichlegiig chine ubshaad andiig ih ayumshigtai gazar yawah gej bgan bodson chine "henii ohin osoj uu,henii airag isej uu" gej hodoo gazriig zorisiimaadaa

PUZL said...

За айраг бол ёстой эргүүлээгүй шүү гэсэн хаха. Хөдөө хэцүү хэргээр очсоон, ажлын далимаар адуу харж жаал баяссан хэрэг.

domgiin shuwuu said...

...mori buligasan l bol Puzl unasan l bj taaraa...hahaha

PUZL said...

Энэ хүүхэд ердөө юм ойлгохгүй шүү. "Унаагүй, тогтсон" гээд дээхнэ талд нь биччихээд байхад л мууд дурлаад унагааж хаячих гээд байх юм.

Сэтгэгдлээ бичих