Saturday, August 1, 2009

Ухаарлын 7 хоног зарлая

... гэж бодож байна. Би гэдэг хүн ер нь нялх балчраас өдий насыг зооглох хүртлээ хичнээн олон арван, арвин зүйлийг эвдэлж хэмхлээ бол оо? Өвөөгийн ясан савх, өмдний товч шилбэнээс өгсүүлээд өч төчнөөнөөр тоологдох вий, миний гараар ороод, хэрэгцээнээс гараад талийсан эд юмс. Тэгээд нас сүүдэр наян наймын талын талыг шүргэсэн хэрнээ ч ер ухаажихгүй юм, хувхай барам чинь. Сүүлдээ бүр хүнээ байгаад, хар ус ууж эрүүл мэндээ "эвдээд", хавь ойрынхныгоо хүндрүүлж итгэлийг нь эвдэх болвоо. Би бүр энэ байдалтайгаа эвлэрээд "жинхэнэ нэрэн дотор минь хүртэл ЭВД гэсэн үг орсийм чинь юм хум эвдээд байдаг минь арга ч үгүй юм даа" энэтэр гэж бодцон явж байсийн. Гэхдээ галд автсан гэр лүү ус цацахгүй л бол түймэрт автаад дуусчдаг шиг өөрийн гэмийг мэдсээр байж засаж залруулъя гэж хичээхгүй аваас намайг ч гэсэн тэр "шатсан гэрийн" хувь тавилан угтах буй за. Найз нөхөддөө өчнөөн ч зэмлүүллээ. Ай золиг гэж, сайхан зэмлүүлэх ч муухай шүү. Тэгээд нэг яая даа гэсэн ухаарлын долоо хоног зохиохоор шийдлээ. Зорилго нь бол тодорхой - өөрийгөө ухаажуулах явдал. Энэхүү аяны хүрээнд /гэдэг үг ойрд их моодонд ороод байгаа/ би өөртөө хяналт тавьж архи огт уухгүй байх, за уулаа гэхэд хэтрүүлэн хэрэглэхгүй байх, юмыг яаж мэдхэв хэмжээнээсээ хэтрүүлчихэж гэмээнэ танагтай сайхан согтох талаар анхаарч, сэтгэлээ хатамжлах болноо. Хүмүүний сэтгэлийн тэнхээ, тэвчээрт хязгаар үгүй мэт санагдах тул сайхан ухаарчихад ядах юмгүй мэт санагдах бөлгөө.
Намрын ууланд буга урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж найзууд минь та нар 7 хоног тэвчээрэй гээд мэхийн ёслому, мөхөс би. Гүнээ хүндэтгэж, мэхийн ёсолсон ПүрЭВДорж.

4 сэтгэгдэлтэй:

tomoroo said...

Bur-ewd-dorj gejuu haha.mani ch bas end tiimerhuu ayn zohiyo gej bodjino.gehdee bas "tuunguigeer bi amidarch chadahguin bna" gedeg shig yaj zgr suuhaw geed gants yum urdaa tawiad suuj l bna.

PUZL said...

Чи архийг бус, архи чамайг ууна энэтэр гэсэн суртал нэвтрүүлэг ч гэхиймуу, ухуулга нэвтрүүлэг ч гэхиймуу нэг тиймэрдүү юмнууд зурагтаар их гардаг байж билээ бага байхад. Тийм нэвтрүүлэг гардаг байсан болохоор л би багадаа уудаггүй байсан байх гэж бодоод байгаашд. Одоо тийм юмны оронд согтууруулах ундааны ил далд сурталчилгаа л их цацагддаг болж дээ.

domgiin shuwuu said...

"namaig uhaajihiig uzeh gj naiz nar mini ta nar 7 honog l naslaarai" gh gj bgan bh gj bodlooshd

PUZL said...

Домгийн шувууд:
Цөг гэм ! Дэггүй тархи чинь яасан муухай юм боддийн!

Сэтгэгдлээ бичих